Банкны тухай
Богд банк ХХК нь 2014 оноос хойш баялаг түүхтэй банкны салбарын хамгийн отгон нь болж мэндэлсэн хэдий ч богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж Монголын зах зээлд өөрсдийн гэсэн байр сууриа эзэлсэн. Өдгөө дэвшилтэт технологид тулгуурлан, харилцагчдын цаг завыг хэмнэж, сэтгэл ханамжийг хангасан орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, компанийн соёл, нийгмийн хариуцлагын бодлогоороо олон нийтэд танигдсан шинэ зууны банк болохоор зорин ажиллаж байна.
Богд банкны нийт хөрөнгө 2021 оны 9 сарын 30-ний өдрийн байдлаар 295.5 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, 70 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна. Богд Банкны цэвэр ашгийн үзүүлэлт үүсгэн байгуулагдсан цагаас хойш тогтмол өссөн бөгөөд 2021 оны 3 дугаар улиралд татварын дараах ашиг 8.4 тэрбум төгрөгт хүрсэн. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан хэдий ч Богд банк нь удирдлагын оновчтой менежментийн үр дүнд ашгийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна.
ТУЗ-ийн даргын мэндчилгээ
Эрхэм хүндэт хөрөнгө оруулагчид аа,
Богд банк нь 2014 онд Монгол Улсын хамгийн отгон банк болж байгуулагдсан цагаас хойш харилцагчдынхаа итгэлийг алдалгүй үйл ажиллагаагаа тасралтгүй, амжилттай өргөжүүлэн тэлсээр өнөөдрийг угтлаа. Бид шинийг санаачлагч, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэгч, Монгол Улсын санхүүгийн зах зээл дээр тогтвортой өсөлттэй, тэргүүлэгч банк байхыг зорин ажилласаар өдгөө өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээжээ. Энэ хугацаанд банкны үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай бүх төрлийн тусгай зөвшөөрлийг авч, харилцагчдадаа санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна. Мөн Богд банк нь санхүүгийн зах зээлд сүүлийн үеийн технологи, шинэ стандартыг нэвтрүүлэх замаар харилцагчдадаа түргэн шуурхай үйлчилгээг найдвартай хүргэхийн тулд үйлчилгээндээ дижитал суваг, технологийн боломжуудыг нэвтрүүлэн, тэдний хэрэгцээ, шаардлагыг цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр шуурхай шийдвэрлэж байна.
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Эрхэм хүндэт хөрөнгө оруулагч, харилцагч нар аа,
Банкны салбарын отгон тоглогч Богд банк нь байгуулагдсан цагаасаа үйл ажиллагаагаа тасралтгүй тэлж, харилцагчдынхаа итгэлийг алдалгүй, илүү шинэлэг, олон улсын стандартыг хангасан, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож, хэрэгжүүлсээр ирлээ. Өнөөдөр өөрийн гэсэн өнгө төрхтэй, санхүүгийн зарим үзүүлэлтээр системдээ тэргүүлэгчдийн тоонд багтсан, шинэ зууны шилдэг банк байх зорилгодоо нийцүүлэн амжилттай ажиллаж буйдаа баяртай байна.
Бид олон зүйлээр анхдагч байж, харилцагчдадаа шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж ирсэн. Харин одоо, Банкны тухай хуульд системийн хэмжээнд томоохон реформ хийх зохицуулалт тусгаснаас хойш анх удаагаа олон нийтэд хувьцаагаа санал болгож, засаглал, үр ашгаа хуваалцахад бэлэн болоод байна.
Хөрөнгө оруулалтын онцлогууд
Дотоод үйл ажиллагааг автоматжуулж харилцагчдын эрэлт хэрэгцээг дижитал сувгаар хангаж, санхүүгийн бүхий л үйлчилгээг нэг дороос хүргэх нэг цонхны үйлчилгээтэй дэвшилтэт финтек шийдлүүд.
Монгол улс болон дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудад олон жил ажиллаж, удирдаж байсан туршлагатай, шинийг санаачлагч удирдлагын баг.
Хамгийн бага хөшүүрэг, хамгийн бага эрсдэлтэй хэдий ч хамгийн өндөр төлбөрийн чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, өндөр өгөөж.
Санхүүгийн үзүүлэлтүүд
Тайлбар
2020 оны эцсээр АКТИВ 224.9 тэрбум байсан бол 2021 оны хагас жилийн байдлаар 270.4 тэрбум болж жилийн 40%-ийн өсөлт үзүүлжээ. 2017-2020 онд Богд Банкны актив дунджаар 45% өссөн бол Монголын банкны системийн актив 8.3%-аар өссөн байна. 2021 оны эцсээр АКТИВ 414 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байна.
Тайлбар
2021 оны хагас жилийн байдлаар Богд банкны өөрийн хөрөнгө жилийн 21.3%-ийн өгөөжтэй байгаа нь банкны системд тэргүүлэх өндөр өгөөж юм. Богд банк нь үйл ажиллагаагаа автоматжуулж, тогтмол зардлыг бууруулснаар хувьцаа эзэмшигчиддээ өндөр өгөөж хүртэх боломжийг олгосон.
Тайлбар
Богд банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь системийн шаардлагаас 3 дахин өндөр байгаа нь банкны системд хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ нь банк эрсдэлийн удирдлагыг зөв хэрэгжүүлж хөрөнгийг эрсдэл багатай активт байршуулдаг болохыг илэрхийлж байна. Хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалт нь банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж эрсдлийг бууруулын зэрэгцээ өсөлтийн боломжийг нэмэгдүүлэхээр байна.
Тайлбар
Богд банкны татварын дараах цэвэр ашгийн хэмжээ 2016 оноос 2020 оныг хүртэл жилээс жилд 64,8 хувиар өссөн ба 2021 оны хагас жилд 6.9 тэрбум төгрөгийн ашиг олж өмнөх жилийн мөн үеэс 3 дахин нэмэгджээ. Богд банкны ашигт ажиллагаа нь дижитал салбарын өсөлттэй зэрэгцэн нэмэгдсээр байна.
2021 оны 3-р улирал
Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт
Үнэ тогтоосон үндэслэл
Bogd mobile app ашиглан захиалга өгөх заавар
Хэрэв та богд банкны харилцагч бол доорхи алхамын дагуу захиалгаа өгөх боломжтой.
алхам 1: Нэвтрэх
алхам 2: Цэс сонгох
алхам 3: Мэдээллээ оруулж захиална
Хувьцаа худалдан авах заавар
Хэрэв та богд банкны харилцагч биш бол хүссэн брокерын компанидаа хандан худалдан авах боломжтой.
Үнэт цаасны компанид үнэт цаасны данс нээлгэнэ
Хувьцаа худалдан авах мөнгөө байршуулна
Үнэт цаасны компанид хувьцаа авах захиалгаа өгнө
Арилжаа хаагдсаны дараа хувьцаа дансанд шилжинэ