Eiffel tower
Хүнс, газар тариалан, сав, баглаа боодлын үйлдвэрлэл эрхэлдэг ААН, хоршоодод хөрөнгө оруулалтын зориулалтаар шинээр олгох зээл

Бүтээгдэхүүний нөхцөл
Зээлийн хэмжээ Бизнесийн онцлог цар хүрээнээс санхүүгийн чадавхаас хамаарна.
Зээлийн валют MNT
Хугацаа 48 сар хүртэл
Зээлийн хүү /жилээр/ Жилийн: 6.0%
Зээл олголтын шимтгэл /1удаа/ 1.0%
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг
ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ ХҮНСНИЙ БОЛОН ХАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗЭЭЛ

Хөтөлбөр хэрэгжих хугацаа: 2024 оны 12-р сарын 31-ныг дуустал.


Тавигдах шаардлага
  • Хүнс, газар тариалан, сав, баглаа боодол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг;
  • ХХААХҮЯ-аас тодорхойлсон жагсаалт болон газар тариалангийн үйлдвэрлэлийн Plant.mofa.gov.mn цахим системд бүртгүүлж баталгаажсан байх;
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх;
  • Монгол Улсын холбогдох хуулийн дагуу үүсгэн байгуулж, бүртгэгдсэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт сүүлийн 36 сараас доошгүй хугацаанд үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд байх (Улсын бүртгэлийн гэрчилгээр тодорхойлно);
  • Анхаарал хандуулах болон чанаргүй зээлийн түүхгүй, үлдэгдэлгүй байх;
  • Бусад нэмэлт шаардлагууд болон Богд банкны бизнесийн зээлийн холбогдох шаардлагууд багтана.

Бүрдүүлэх материал
  • Зээл хүссэн өргөдөл /банкны маягтаар/
  • Зээл хүссэн албан бичиг;
  • Компанийн болон бизнесийн танилцуулга; 
  • Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм;
  • Санхүүгийн тайлан (сүүлийн 3 жил/ улирлын тайлан);    
  • Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл, зээлийн зарцуулалт нотлох баримт; 
  • Барьцаа хөрөнгийн гэрчилгээний хуулбар, түүхчилсэн лавлагаа;
  • Бизнесийн онцлогоос шалтгаалан шаардагдах бусад нэмэлт материал;
  • Банкнаас шаардсан бусад бичиг баримтууд;                      





Санал болгох бүтээгдэхүүн