Бүтээгдэхүүний нөхцөл
ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ | ВАЛЮТ | ХУГАЦАА | ЗЭЭЛИЙН ХҮҮ | ЗЭЭЛ ОЛГОЛТЫН ШИМТГЭЛ /1 УДАА/ | ӨРГӨДЛИЙН ХУРААМЖ |
---|---|---|---|---|---|
1.0 тэрбум төгрөг хүртэл | MNT | 24 сар хүртэл | Жилийн: 11.0% | 1.0% | 10,000₮ |
Тавигдах шаардлага
- Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
- Монгол Улсын нутаг дэвсгэрт 12 сараас доошгүй хугацаанд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн байх;
- Аялал жуулчлалын зориулалттай барилга, байгууламж барих, өргөтгөх, жуулчны бааз, амралт сувиллын дэд бүтцийг сайжруулах зориулалтаар хүсэлт гаргасан зээл хүсэгч нь өөрийн эзэмшлийн өмчлөх, эзэмших эрхтэй газартай байх;
- Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн, 1 ба түүнээс дээш жил ажилласан 5 тооны ажилтантай байх;
- Анхаарал хандуулах болон чанаргүй зээлийн түүхгүй, өр төлбөрийн үлдэгдэлгүй байх;
- Бусад нэмэлт шаардлагууд болон Богд банкны бизнесийн зээлийн холбогдох шаардлагууд багтана.
Бүрдүүлэх материал
- Зээл хүссэн өргөдөл (Богд банкны маягт)
- Зээл хүсэгчийн баримт бичиг
- Эрхэлж буй бизнест холбогдох бичиг баримт /тусгай зөвшөөрөл, патент, лиценз болон бусад материал/;
- Бизнесийн орлого нотлох баримтууд
- Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд
- Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал
Санал болгох бүтээгдэхүүн