“Дэлхийн хуримтлалын өдөр” хаалтын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
“Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” уриан дор энэ жилийн хүрээнд зохион байгуулагдсан “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнууд хамтран амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус аян нь 1924 оноос хойш жил бүр уламжлал болгон байгуулагдсаар ирсэн ба хуримтлалын ач холбогдлыг иргэдэд таниулах, бүх насны иргэдэд санхүүгийн боловсрол олгоход чиглэх төдийгүй арга хэмжээнд ирсэн иргэд амралтын нэг өдрийг гэр бүлээрээ өнгөрүүлэхэд чиглэн зохион байгуулагддаг.
Богд банк нь энэ жил тус арга хэмжээнд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхийн хажуугаар анхны Мета банкыг хүрэлцэн ирсэн хүмүүсд сонирхуулан аяны хүрээнд банкны зүгээс зарласан VR тоглоом тоглон B-point оноо хожих боломжтой тоглоомыг тоглуулан мөн хүрэлцэн ирсэн нийт хүмүүст танилцуулан оролцлоо.
Богд банк - Итгэл түгээнэ