Хугацаатай хадгаламж

Байгууллагын мөнгөн хөрөнгийг ирээдүйд шаардлагатай санхүүгийн хэрэгцээнд зориулан хуримтлуулах боломжтой ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖ-г санал болгож байна.

  • Өрсөлдөхүйц өндөр хүүгийн төвшин
  • Хүссэн үедээ орлого хийх
  • Гэнэтийн хэрэгцээ гарсан үед хадгаламжаа цуцлахгүйгээр Хадгаламжаа барьцаалан зээл авах
  • Цахим банкны үйлчилгээ ашиглан хадгаламжийн дансны хуулгаа хянах
SMART хугацаатай хадгаламж

Харилцагч танд Хугацаатай хадгаламжийн хугацаа дуусахаас өмнө зарлага гаргах боломжтой уян хатан нөхцөлтэй хадгаламжийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.

  • Хадгаламжийн гэрээний хугацаанд зарлага гаргах боломжтой
  • Зарлага гаргасан тохиолдолд зарлага гаргасан мөнгөн дүнд бага хүү (нөхцөлийн Зарлага гаргасан* тохиолдолд тооцох хүү хэсэг) тооцож, үлдэгдэл мөнгөн дүнд өндөр хүү тооцно.
Урьдчилсан хүүт хугацаатай хадгаламж

Та хадгаламжийн хүүгээ сар бүр өөрийн хүссэн харилцах дансандаа тооцуулан авах боломжтой.

  • Өрсөлдөхүйц өндөр хүүгээр хадгалуулах
  • Хадгаламжийн хүүгийн орлогоо сар бүр харилцах дансандаа хүлээн авах
  • Хадгаламжаа барьцаалан зээл авах
  • Цахим банк ашиглан хадгаламжийн дансны хуулгаа хянах