Хувьцаа эзэмшигчдийн анхааралд
Хувьцаа эзэмшигч та 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 15:00 цагаас өмнө ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл ЭНД дарж хурлын материалтай танилцах боломжтой.
Мөн хуралд оролцох заавартай танилцах бол ЭНД дарж танилцана уу.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд танилцуулах баримт бичгийн жагсаалт:
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн … тоот тогтоол;
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар;
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
- Компанийн 2022 оны санхүү болон үйл ажиллагааны тайлан;
- Компанийн 2022 оны санхүүгийн тайлангийн талаарх хараат бус аудитын байгууллагын дүгнэлт;
- Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлын “Ногдол ашиг хуваарилах тухай” 23/09 тоот тогтоол;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлан;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны зардлын төсвийн төсөл;
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах тогтоолын төслүүд;
- ТУЗ-гишүүнд нэр дэвшигчийн товч танилцуулга;
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар гаргах шийдвэрийн төсөлд ХЭ-ээс санал өгөх саналын хуудас.
Хурал зохион байгуулах комисс-той доорх хаягаар холбоо барина уу:
Гишүүн: Т.Уянга
Email: uyanga.t@bogdbank.com
Утас: 99051320