Бүх төрлийн картаа Үнэгүй захиалаад, Хүссэн газраа Үнэгүй хүргүүлээд аваарай.
Богд банк нь шинээр харилцагч болох гэж буй иргэд болон одоогийн харилцагч нартаа зориулан хүссэн дебит картаа үнэгүй захиалаад, Улаанбаатар хотын хүссэн газраа үнэгүй хүргүүлээд авах урамшуулалт аяныг зарлаж байна.
Одоогийн харилцагч нарын хувьд таны ашиглаж буй картын хүчинтэй хугацаа дууссан дуусах гэж байгаа бол өөрт ойр байрлах салбар тооцооны төв болон Bogd mobile аппликейшн карт захиалах цэсээс сонгон, Улаанбаатар хотын хаана ч үнэгүй хүргүүлж авах боломжтой.
Харин шинээр харилцагч болох гэж байгаа иргэдийн хувьд дансны дугаараа дураараа сонгох буюу харилцагч банкнаас өгсөн дансны дугаарыг авах биш утасны дугаар, тэмдэглэлт баярын өдөр, төрсөн өдөр г.м хүссэн дугаараараа дансны дугаараа бүтээж, давхар энэхүү картын урамшуулалт аянд хамрагдаарай.
Мөн өсвөр үеийнхэнд хувийн санхүүгээ удирдаж сурахад зориулсан эрэгтэй, эмэгтэй 2 төрлийн сонголттой картын элсэлтийн хураамжийг чөлөөлж, хамтран эзэмшигчтэй карт эзэмших хүүхдийн насыг 7-14 нас хүртэл болгож өөрчлөлт орууллаа.
Богд банкнаас зарласан энэхүү урамшуулалт аянд эрхэм харилцагч та бүхэн амжиж өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүх төрлийн картаас сонголтоо хийж үнэгүй захиалаад, хүссэн газраа үнэгүй хүргүүлээд аваарай.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7577-1199 утсаар авах боломжтой.
Богд банк-Итгэл түгээнэ.