Богд банкны Төлөөлөн Удирдах зөвлөл шинэ гишүүнтэй боллоо.

Чарльз Ирвинг Уайт-Томсон нь Богд Банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байгааг мэдэгдэж байна.

Тэрээр Credit Suisse, Donaldson Lufkin & Jenrette болон ING Barings зэрэг дэлхийд нэр хүнд бүхий томоохон санхүүгийн байгууллагуудад  20 жил ажилласан туршлагатай бөгөөд Credit Suisse -д ажилласан 17 жилийн хугацаандаа Европын улсуудыг хариуцсан захирал, дэд захирал, ОХУ-ын Москва хотод байрлах Орос, Казакстан Украйн улсуудыг хариуцсан захирлаар тус тус ажиллаж байв.

Чарльз Уайт-Томсон нь хөгжиж буй улс орнууд болон компаниудын хөрөнгө оруулалт, IPO-гийн талаар гүнзгий мэргэшсэн юм.

Богд банкны зүгээс ноён Чарльз Уайт-Томсон-ыг банкны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд нийт хамт олны өмнөөс ажлын амжилт хүсэе.

 

БОГД БАНК – ИТГЭЛ ТҮГЭЭНЭ




Шинэ мэдээ