Богд Банк Bank of Inner Mongolia- тай олон талт чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол-Хятадын экспо 2017 оны 9 дүгээр сарын 26-30 өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод болж, хурал форум, худалдаа хөрөнгө оруулалтын нийт 13 арга хэмжээ зохион байгуулагдаж манай улсаас 383 аж ахуйн нэгжийн 800 гаруй бизнес эрхлэгчид оролцсон билээ.

Энэ үеэр Богд банк БНХАУ-ын Bank of Inner Mongolia - тай олон талт хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2 тал төгрөг, юань, ам.долларын төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэхээс гадна 2 улсын худалдаа эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гадаад худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллах, мөн syndication loan болон төслийн санхүүжилт олгох замаар зээлийн санхүүжилт хийх боломжтой болж байгаа юм.

Ийнхүү Богд Банк үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлж Bank of Inner Mongolia-тай олон талт чиглэлээр хамтран ажиллахаар болсон нь БНХАУ болон Монгол улсын бизнес эрхлэгч, иргэдэд таатай боломж бий болгохоос гадна, хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг дэмжиж, банк санхүүгийн салбарт урт хугацааны хамтын ажиллагааны эхлэлийг тавьлаа.

Богд Банк – Итгэл түгээнэ

 




Шинэ мэдээ