Гадаад төлбөр тооцоо хийх харилцагчдын анхааралд

БНСУ-н олон нийтээр амрах баярын өдрүүд /NEW YEAR’S DAY IN LUNAR CALENDAR (SEOLLAL)/ тохиож байгаатай холбоотой харилцагч банк 2025.01.27-2025.01.30-ны өдрүүдэд, БНХАУ-н олон нийтээр амрах баярын өдрүүд /SPRING FESTIVAL/ тохиож байгаатай холбоотой харилцагч банкууд 2025.01.28-2025.02.04-ний өдрүүдэд тус тус амрах тул харилцагчдын гадаад гүйлгээг 2025.01.24-ний 16:00 цаг хүртэл дамжуулна.

Тус хугацаанаас хойш USD, KRW, HKD валютаар хийгдсэн гүйлгээ 2025.01.31-ний өдрөөс, CNY валютаар хийгдсэн гүйлгээ 2025.02.05-ны өдрөөс эхлэн хүлээн авагчид шилжиж орох болсныг мэдэгдэж байна.

БОГД Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа.




Шинэ мэдээ