
Богд Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
Компанийн нэр: “Богд Банк” ХК
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бодь цамхаг
Хурал хуралдах огноо, цаг, газар: 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00 цагт болно
Хурал зохион байгуулах хэлбэр: “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн AGM веб суурьтай аппликейшныг ашиглан цахимаар зохион байгуулна.
Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2025 оны 03-р сарын 12-ны өдөр
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудал:
- Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг танилцуулах;
- Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- Ногдол ашиг хуваарилалтын талаарх товч танилцуулга;
- Компанийн ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж батлах;
- Компанийн ТУЗ-н гишүүдийг сонгох;
- Компанийн ТУЗ-ийн 2025 оны төсвийг батлах;
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбоотой баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:
Ээлжит хурлаас гарах шийдвэрийн төсөл, тэдгээрийн танилцуулга, саналын хуудас зэрэг хувьцаа эзэмшигч нарт хүргэх хурлын материалыг 2025 оны 02-р сарын 28-ны өдөрт багтаан бэлтгэж үнэт цаасны брокер дилерийн компаниудад хүргүүлнэ.
Хувьцаа эзэмшигч та 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 17:00 цагаас өмнө ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл ЭНД дарж цахим хуудсаар хурлын материалтай танилцах боломжтой.
- Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
- БиДиСЕК ҮЦК ХК-ийн төв байр, Хаяг: Залуучуудын өргөн чөлөө 27/1, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот;
- Богд банкны төв байр буюу Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Жигжиджавын гудамж 3, Бодь цамхаг, 4 дүгээр давхарт ирж хурал зохион байгуулах комиссын гишүүн Б.Урангоо /Утас: 9080-8491/-д мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцах боломжтой.
Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчдийн саналыг урьдчилан өгөх боломжоор хангаж БиДиСЕК ҮЦК ХК-ийн төв байр, Хаяг: Залуучуудын өргөн чөлөө 27/1, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот хаягаар, Богд банкны төв байр буюу Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 3, Бодь цамхаг, 4 дүгээр давхар хаягаар тус тус дамжуулан авах ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2025 оны 03-р сарын 27-ны өдрийн 17:00 цаг байна.
Онлайнаар хуралд оролцох заавар үзэх: ЭНД ДАРНА УУ
Холбоо барих: 75771199, 90808491,
И-мэйл хаяг: info@bogdbank.com, broker@bdsec.mn
Хурал зохион байгуулах комисс-той доорхи хаягаар холбоо барина уу:
- Гишүүн: Б.Урангоо
- Email: urangoo.b@bogdbank.com
- Утас: 9080-8491