
Богд банк IBAN дансны дугаарыг 2025.03.26-аас эхлэн ашиглаж эхэлнэ
Монгол Улсын нийт арилжааны банкнууд ирэх сараас хуучин дансны дугаарыг ашиглахаа зогсоож, Олон Улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалт руу шилжиж байгаа ба Богд банкны хувьд 2025 оны 03 сарын 26-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.
IBAN дансны дугаарлалт гэж юу вэ?
IBAN (International Bank Account Number) нь Олон Улсын төлбөр тооцоонд ашиглахад шаардлагатай мэдээллийг агуулсан ISO13616-1,2 стандартад нийцсэн 20 орон бүхий харилцагчийн дансны дугаар юм. Иймд харилцагч та бүхэн өдөр тутмын төлбөр тооцоондоо IBAN дансны дугаарыг ашиглаж хэвшихийг зөвлөж байна.
IBAN дансны дугаарлалтад шилжсэнээр дараах давуу талтай:
- Олон Улсын төлбөр тооцоо хийхэд илүү хялбар болно.
- Данснуудын давхцал арилна.
- Банкны ажилтан нь дансны дугаараар тухайн данс зөв эсэхийг шалгах боломж бүрдэнэ.