БОГД БАНК нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс хөнгөлж эхэллээ.
БОГД БАНК – Зээлийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагынхаа зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах шимтгэлийг тэглэж, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс хөнгөлж эхэллээ.
Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын тохиолдол Монгол улсад бүртгэгдэж, улмаар засгийн газрын зүгээс уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн хөл хорио тогтоож, зарим бизнесийн үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн зогсоогоод байгаа билээ.
Энэхүү хүнд нөхцөл байдлын улмаас бизнесийн үйл ажиллагаа нь түр доголдож, орлого нь түр саарсан бүх харилцагч нартаа зориулан Богд банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2020 оны 04 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд дараах шийдвэрийг гаргаж байна.
Үүнд:
- Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, нөхцөл өөрчлөх үйлчилгээний шимтгэлийг тэглэх;
- Хэрэглээний болон бизнесийн зээлийн нэмэгдүүлсэн хүүг тодорхой шалгуур хангасан тохиолдолд төлбөрөөс хөнгөлөх
Харилцагч та энэхүү хугацаанд зээлийн үйлчилгээ авсан салбартаа хандан хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтойгоос гадна Богд банкны харилцагчийн үйлчилгээний төвийн 7577-1199 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
# БОГД БАНК – ИТГЭЛ ТҮГЭЭНЭ