Богд банкнаас "Итгэл Түгээнэ" урамшуулалт аяныг зарлалаа

Дэлхий дахинд Ковид-19 тархсанаас хойш Монголчууд бид 2 дахь жилтэйгээ золгож байна. Улс орон, айл өрх бүрийн хувьд тааварлах боломжгүй нөхцөл байдал үүсэж эдийн засгийн хүнд хэцүү нөхцөл байдалтай дэлхий даяараа нүүр тулж байгаа билээ. Чухам энэхүү хэцүү цаг үед хуримтлалтай байх нь ямар чухал болохыг бид ойлгосон. Өөрсдийн эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг эрмэлздэг шиг санхүүгийн хаа эрүүл мэндийг ч мөн адил хамгаалах нь хэрэгтэй. Харин хадгаламжид хийн эрсдэлгүйгээр мөнгөө өсгөх нь тодорхой хэмжээнд энэ эрсдэлээс санхүүгээ хамгаалж байна гэсэг үг юм.  Богд Банкны Саятан шалгаруулах “Итгэл түгээнэ” уриан дор зарлагдсан урамшуулалт аян нь  танд энэ боломжийг олгож байна. Аяны үргэлжлэх хугацаа нь 2021 оны 2-р сарын 10-наас 3 сарын 31 ний өдрийг дуустал байх юм.

Урамшуулалд хэрхэн хамрагдах вэ ?

Шинээр нээсэн болон хадгаламждаа 50,000₮ орлого нэмэх тутамд 1 эрх

Богд банкны Пос машин дээр 5,000₮ картын гүйлгээ хийх тутам 1 эрх

Бусад банкны Пос машин дээр 10,000₮ картын гүйлгээ хийх тутам 1 эрх

Эхний Азтан 2021 оны 2 р сарын 25 ны өдөр тодрох болно.

 

Хадгаламж - зөв амьдралын зуршил

Хадгаламж- зөв амьдралын баталгаа

 




Шинэ мэдээ