ЭРХЭМ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдөр баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сунгасан билээ. Энэхүү хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай болон 4.1-д заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл олгосон болон 4.4-т зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно гэсэн” заалтын хэрэгжилтийг ханган ажиллах шаардлагын дагуу дараах бүтээгдэхүүн үйлчилгээнд өөрчлөлт орсныг мэдэгдэж байна. Үүнд:
- Харилцах болон Хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй
- Тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох
- Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх
Уг хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Богд банк нь дараах Харилцах бүтээгдэхүүн болон Хугацаагүй хадгаламжийн хүүний нөхцөлд өөрчлөлт орох болсныг мэдээлж байна. Үүнд:
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ | ВАЛЮТ | ЖИЛИЙН ХҮҮ |
---|---|---|
Иргэний хугацаагүй хадгаламж | Төгрөг | 0-30сая төгрөг хүртэл 2.0%30 сая төгрөгөөс дээш үлдэгдэлд 3.6% |
Евро | 1.8% | |
Байгууллагын шаталсан хүүт харилцах данс | Төгрөг | 0-10 сая төгрөг хүртэл 0%10 сая төгрөгөөс 50 сая төгрөг хүртэл 2.0%50 сая төгрөгөөс дээш үлдэгдэлд 2.6% |
Олон улсын ВИЗА энгийн карт данс | Ам.доллар | 0% |
Олон улсын ВИЗА алтан картын данс | Ам.доллар | 0% |
Байгууллагын Цалингийн ₮ картын данс | Төгрөг | 0% |
Хүүхдийн ₮ картын данс | Төгрөг | 0% |
Мөн эрхэм харилцагч та бүхэнд Богд банкны Иргэн болон Байгууллагын харилцагчдад зориулсан Өдөр бүр хүүтэй харилцах (энгийн, нийлмэл) бүтээгдэхүүнийг одоогийн нөхцөл байдалтай уялдуулан зогсоож байгаа тухай мэдээлж байна. (Өмнө данс нээсэн харилцагчийн хувьд Энгийн харилцах данс руу 2021.08.02-ны өдөр солигдох болно)
БОГД Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа.