БОГД БАНК ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХААР БОЛЛОО

Богд банк нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв-тэй хамтран ажиллахаар болсоныг дуулгахад таатай байна. Ингэснээр Монголын хамгийн том баялаг бүтээгчид болох бизнес эрхлэгчдэд тулгардаг санхүүгийн бэрхшээлийг оновчтой тодорхойлж, хамгийн уян хатан нөхцөлтэйгөөр асуудлыг цогц шийдэх боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн Богд банкны удирдлагууд жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ нөхцөл байдлыг мэдэрч, тэднийг хамгийн сайн ойлгож, дэмжин ажиллана гэдгээ онцгойлон илэрхийллээ.

Урт хугацаанд үргэлжлэх энэхүү үйл ажиллагааны хүрээнд баялаг бүтээгчид маань үйл ажиллагааныхаа цар хүрээг цар тахлаас үл хамааран тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийгээ хамтын ажиллагаанд урьж байна.




Шинэ мэдээ