Оюутолгой төслийн 2 дахь шатны хөрөнгө оруулалтын гэрээ зурагдлаа

Оюутолгой төслийн 2 дахь шатны хөрөнгө оруулалт буюу төслийн далд шатны бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюу толгой” ХХК болон “Туркоиз хилл ресорсиз”, “Рио Тинто”, “Оюу толгой” ХХК-ууд 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурлаа.

Ийнхүү Оюутолгойн нөөцийн 80 хувийг эзэлдэг далд уурхайн ажил эхлэх боломжтой болов.

Оюутолгой төслийн хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Монголын засгийн газрын бондуудын тухайн өдрийн ханш 3 хувь орчмоор өссөн нь Монгол Улсад Гадны хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэний дохио боллоо.

Энэ үйл явдлын дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд: “Бид Оюутолгой төслийг гацаанаас гаргалаа, цаашид Тавантолгой төслийг хөдөлгөх болно” хэмээн мэдэгдэв. 




Шинэ мэдээ