WTT YOUTH CONTENDER & WTT FEEDER ULAANBAATAR 2026

Монгол улс анх удаа  “WTT  Youth Contender & WTT Feeder Ulaanbaatar 2026” тэмцээнийг энэ сарын 14–23ны хооронд эх орондоо амжилттай зохион байгуулж, дэлхийн чансааны оноо олгох нэр хүндтэй тэмцээний эзэн орон боллоо.

Тэмцээний хүрээнд дэлхийд ширээний теннисний спортоор тэргүүлэгч 20 орчим орны шилдэг тамирчид, дасгалжуулагч, төлөөлөгчдөөс бүрдсэн 300 гаруй зочин Монгол улсад хүрэлцэн ирж, олимпын эрхийн оноо авахын төлөө өрсөлдсөн юм. Түүнчлэн энэхүү тэмцээн нь Монголын ширээний теннисний спортын залуу тамирчдад дэлхийн чансааны оноо авах, олон улсын туршлага хуримтлуулах томоохон боломж байлаа.

WTT Feeder Ulaanbaatar 2026 тэмцээний финалын тоглолтууд өндөрлөж, ялагчдыг тодруулах арга хэмжээнд Монголын олимпын хорооны албан ёсны түнш байгууллага болох Богд банкны төлөөлөл оролцож, ивээн тэтгэж хамтран ажиллалаа.


Спортыг дэмжигч Богд банк – ИТГЭЛ ТҮГЭЭНЭ 

Төстэй мэдээлэл