БОГД БАНК ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” СИСТЕМИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА АНХЛАН НЭВТРҮҮЛЛЭЭ
Богд банк, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран цахимаар барьцааны эрх бүртгэх “E-Property” системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
“E-Property” систем нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр хялбар, найдвартай, явдал чирэгдэл багатайгаар мөн орчин үеийн дэвшилтэт технологид нийцсэн хэлбэрээр үзүүлэх шинэлэг үйлчилгээ юм.
Банк энэхүү системийг нэвтрүүлснээр харилцагчдынхаа зөвшөөрлийн дагуу барьцааны гэрээ, барьцааны гэрээ дуусгавар болгох бүртгэлийг цахимаар илүү шуурхай хийдэг болохын зэрэгцээ харилцагчдад үнэт цагаа хэмнэх, улсын бүртгэлийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжийг бүрдүүллээ.
Итгэл түгээнэ – БОГД БАНК