“Итгэл дүүрэн ирээдүй” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аян эргэн ирлээ

Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Богд банкнаас бяцхан харилцагчдадаа зориулж, “Итгэл дүүрэн ирээдүй” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аянг дахин зарлаж байна. Аяны хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид 0–5 насны хүүхдийнхээ мөнгөн тэтгэмжийг “Итгэл” хүүхдийн хадгаламжийн дансаар хүлээн авахаар тохируулснаар 50,000 төгрөгийн урамшуулал авах боломжтой болж байна.

Урамшууллыг хүүхдийн мөнгөн тэтгэмж хадгаламжийн дансанд орсон эсэхэд үндэслэн таван сарын хугацаанд олгох юм.

Урамшуулалт аянд хэрхэн хамрагдах вэ?

  • Хүүхэд 0–5 настай байх;
  • Богд банкны “Итгэл” хүүхдийн хадгаламжийн данстай байх;
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тус хадгаламжийн дансаар хүлээн авахаар тохируулсан байх;
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өмнө нь Богд банкны харилцах болон хадгаламжийн дансаар хүлээн авч байгаагүй байх;

“Итгэл” хүүхдийн хадгаламжийг хэрхэн нээлгэх вэ?

Та Богд банкны өөрт ойр салбарт хандаж, хүүхдэдээ хадгаламжаа нээлгээрэй.

Бүрдүүлэх материал:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ;  
  • Эцэг, эх, асран хамгаалагч, хууль ёсны халамжийн цахим үнэмлэх

Бяцхан үрсийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж, “Итгэл дүүрэн ирээдүй” урамшуулалт аянд хамрагдаарай. “Итгэл” хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Итгэл түгээнэ – БОГД БАНК

Төстэй мэдээлэл