Eiffel tower

Та төлбөрийн карт ашиглахдаа дараах зүйлийг анхаараарай
  • Пин кодоо сайтар тогтоож авсны дараа пин дугтуйгаа устгах, картан дээр пинкодоо тэмдэглэхгүй байх
  • АТМ дээр картын пин кодоо солихдоо төрсөн өдөр, утасны дугаар, РД-р хийхгүй байх
  • Картын пин кодоо бусдад хэлэхгүй байх
  • Худалдаа, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ картын пинкодоо өөрөө оруулах
  • Картыг хүлээж авсан даруйд картын ард байрлах гарын үсэг зурах талбарт гарын үсгээ зурж бусдад ашиглуулахаас сэргийлж баталгаажуулах
  • Картыг механик болон соронзон, цахилгааны гэмтлээс хамгаалах
  • Картын гүйлгээний мэдээлэл таны и-мэйл хаягаар ирэх бөгөөд картын дансны хуулгаа Интернэт банк, Мобайл банк болон мессеж мэдээ үйлчилгээг ашиглан тогтмол хянах
  • Эргэлзээтэй болон өөрөө хийгээгүй гүйлгээ байвал гэрээнд заасан хугацаанд банканд хүсэлт гаргаж шалгуулах
  • Үйлчилгээний байгууллагаа сайтар анхаарах, сэжиг бүхий худалдаа, үйлчилгээний байгууллагад картаар үйлчлүүлэхээс зайлсхийх
  • Интернэт худалдаа хийж буй Веб хуудас найдвартай, баталгаатай эсэхийг судалсны үндсэн дээр гүйлгээ хийх, гүйлгээтэй холбоотой баримтыг 6 сар хүртэлх хугацаанд хадгалах
  • Картаа гээсэн болон хулгайд алдсан тохиолдолд Богд банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 75771199 дугаарт холбогдон картаа хаалгах;





Санал болгох бүтээгдэхүүн