
Богд банкны S.W.I.F.T код
BOGDMNUB
Үйлчилгээний нөхцөл
Валют | Дүн | Хураамж (Төгрөгөөр) |
OUR | Нэмэлт, өөрчлөлт оруулах, буцаан дуудах | Лавлагаа хийх | Бэлэн валют тушааж гадаад шилжүүлэг хийх |
---|---|---|---|---|---|---|
USD(Ам.доллар) | 1.0<5,000 | 20,000 | 30 USD | 30 USD | 25 USD | - |
5,000.01<100,000 | 30,000 | |||||
100,000.01< | 40,000 | |||||
CNY(Юань) | 1<50,000 | 8,000 | 50 CNY | 50 CNY | 50 CNY | |
50,000.01<100,000 | 10,000 | |||||
100,000.01< | 20,000 | 100 CNY | ||||
KRW(Вон) | Дүн харгалзахгүй | 20,000 | 00,000 KRW | 20,000 KRW | 1-14 хоногт- Шимтгэлгүй 15-45 хоногт 10 USD |
1.5% |
HKD(Хонг Конг доллар) | Дүн харгалзахгүй | 20,000 | 100 HKD | 35 USD | 10 USD+ Харилцагч банкны хураамж | 0.3% |
*OUR- Эхний дамжуулагч банкны шимтгэлийг шилжүүлэгч хариуцна
Гадаад шилжүүлэг хийхэд анхаарах зүйлс
- Та төлбөрийн даалгавраа үнэн зөв, гаргацтай бөглөөрэй. Алдаатай бөглөснөөс болж Таны төлбөр буцаагдах эсвэл нэмэлт хураамж төлж засвар өөрчлөлт оруулах болохыг анхаарна уу.
- Мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эсрэг олон улсын хууль тогтоомжийн дагуу төлбөр гуйвуулагчийн болон хүлээн авагчийн дэлгэрэнгүй хаяг, утасны дугаар, төлбөрийн зориулалтыг бичих шаардлагатай.
- Араб, Казакстан, Молдав улсууд болон Европын холбооны улсууд руу ам.доллар /USD/ шилжүүлж байгаа тохиолдолд хүлээн авагчийн IBAN (International bank account number) дугаарыг бичих шаардлагатай.
- Гүйлгээний захиалга гүйцэтгэх цаг: Банк харилцагчийн гүйлгээний захиалгыг ажлын өдрийн 15:00 цагаас өмнө хүлээн авсан нөхцөлд тухайн өдөртөө, 15:00 цагаас хойш хүлээн авсан нөхцөлд дараагийн ажлын өдөр шилжүүлнэ. Шилжүүлэг хийгдсэнээс хойш хүлээн авагчийн дансанд ажлын 1-2 өдрийн дотор шилжинэ
Сэрэмжлүүлэг
- Эрхэм харилцагч та гадаад улс орнууд руу мөнгө шилжүүлэх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу.
- Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух шаардлагатайг анхаараарай.
- Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж хувийн зураг болон бичлэгээ алдсанаасаа болж ямар нэгэн дарамт шахалтад орж энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.
- Хэрэв та санамсаргүй байдлаар хонжворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаарна уу.
- Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь танд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал та Цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон Цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэб сайтаар та өөрийн өргөдлийг ирүүлэх боломжтой.
Санал болгох бүтээгдэхүүн