- Талуудыг төлбөр төлөхтэй холбоотой учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, хамгаалах
- Гэрээний нөхцөл биелсэн тохиолдолд Талууд хамт байж зарлагын гүйлгээ хийх
Талууд | Үйлчилгээний жилийн хураамж |
---|---|
Худалдан авагч тал | 0.1% (10,000 төгрөгөөс-100,000 төгрөг) |
Худалдагч тал | 0.1% (10,000 төгрөгөөс-100,000 төгрөг) |
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээний хувьд:
- Худалдагч, худалдан авагч талуудын иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
- Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ /Нотариатаар батлуулсан байх/
- Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хувийн хамт
- Гэрээний төлбөрийг банкны зээлээр хийх тохиолдолд банкны гэрээ
Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хувьд:
- Худалдагч, худалдан авагч талуудын иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
- Хувьцааг нь худалдаж буй компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
- Хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн байх/
Бусад төрлийн гэрээний хувьд:
- Талуудын хооронд байгуулсан гэрээ /Гэрээг нотариатаар гэрчлүүлэхээр хуульд заасан хэлцлийн хувьд нотариатаар батлуулсан , бусад гэрээний хувьд бичгээр хийсэн байх/
- Талуудын иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хувийн хамт
- Гэрээний төлбөрийг банкны зээлээр хийх тохиолдолд банкны гэрээ