Eiffel tower
Бид итгэл түгээнэ, бид таны мэдээллийг хамгаална.

Цахим Нууцын Бодлого

Бидний үйлчилгээ харилцагчийн итгэлд суурилдаг тул бид таны хувийн мэдээллийг чандлан хадгалдаг. Энэхүү Цахим Нууцын Бодлого нь таныг манай цахим үйлчилгээнүүд болох Богд банкны вэбсайтууд болон мобайл аппликэйшнүүдийг хэрэглэхэд таны ямар мэдээллийг яаж цуглуулдаг, хэнтэй хуваалцдаг, хэрхэн ашигладаг болон хамгаалдаг тухай тайлбарлана.


Бид дараах мэдээллийг цуглуулдаг
  • Харилцагчийн хувийн мэдээлэл болох таны овог нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг мэдээллийг Иргэний үнэмлэх болон Монгол улсад оршин суух үнэмлэх, Гадаад Паспортны зураг, хуулбараар баталгаажуулан.
  • Бусад банк болон ББСБ-уудаас дансны мэдээлэл.
  • Таны БОГД Банкны цахим бүтээгдэхүүн үйлчилгээ авахаар хандсан төхөөрөмжийн IP хаяг болон хандалтын түүх.
  • Гуравдагч байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл буюу

             Нийгмийн даатгалын аливаа шимтгэл төлөлтийн мэдээлэл, лавлагаа

             Татварын өргүй эсэх лавлагаа

             ШШГЕГ – Өр төлбөргүй эсэх лавлагаа

             Монгол Банкны зээлийн мэдээллийн сангаас  харилцагчийн нэр дээр бүртгэлтэй бүх төрлийн зээлийн мэдээлэл.


Хэрхэн цуглуулдаг
  • Онлайнаар болон Өөрийн биеэр ирж харилцагчаар бүртгүүлэх.
  • Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ авахаар биечлэн ирэх үед.
  • Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг мобайл аппликейшн болон интернэт банк ашиглан авах үед.
  • Харилцагч та зээлийн болон энгийн картаа ашиглах үед.
  • Харилцагч та банкинд өмнө өгсөн мэдээллээ шинэчлэх үед.

Мэдээлэл ашиглах
  • Харилцагчийн төлбөр тооцоог цаг тухайд гүйцэтгэх.
  • Харилцагчаас ирсэн санал, маргаан, гомдолд дүн шинжилгээ хийж шийдвэрлэх.
  • Харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх.
  • Таны санхүүгийн болон бидний танд хүргэх онлайн үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах.
  • Таны тохиргоонуудыг удирдах.

Аюулгүй байдал
  • Богд Банк нь таны нууцлалтай мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх үүргийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн.
  • Богд Банк нь харилцагчдынхаа мэдээллийн нууцлалыг хамгаалах үүднээс Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын системийг байнга шинэчлэн үйл ажиллагаандаа ашигладаг.
  • Богд Банк нь гаднаас үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажиллахдаа Олон улсын аюулгүй байдлын дагуу Мэдээллийн Аюулгүй Байдлын стандартуудыг дагаж мөрдөн ажиллахыг нэн тэргүүний шаардлага болгодог. Харилцагчийн мэдээллийг хаашаа дамжуулж байгаагаас үл хамааран, бид харилцагчийн хувийн болон нууцлалтай мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажилладаг болно.

Мэдээлэл хуваалцах
  • Аливаа шүүх, арбитрын бүрэлдэхүүн, зохицуулагч болон хууль сахиулах байгууллага, солилцооны байгууллага, татварын алба болон бусад эрх бүхий албан тушаалтнууд.
  • Монгол улсын хууль тогтоомж ба зохицуулалтын дагуу таны мэдээллийг задруулж болох эрх бүхий этгээд.
  • Аливаа зээлийн товчоо, зээлийн лавлагааны болон үнэлгээний агентлаг, даатгагч эсвэл даатгалын зуучлагч, шууд болон шууд бус зээлийн хамгааллын үйлчилгээ үзүүлэгч, залиланг мөрдөн шалгах болон урьдчилан сэргийлэх агентлагууд.
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх зорилготой шалгалт, мөнгө угаахын эсрэг холбогдох шалгалтуудыг хийх эрх бүхий санхүүгийн байгууллага.
  • Таныг төлөөлөх эрхтэй буюу таны мэдээлэлд хандах эрх бүхий этгээд.





Санал болгох бүтээгдэхүүн