Eiffel tower
Богд банк нь S.W.I.F.T сүлжээгээр дамжуулан Олон Улсад нэр хүнд бүхий банкуудтай хамтран ажиллаж, гадаад төлбөр тооцоог дэлхийн аль ч улс руу түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

Богд банкны S.W.I.F.T код

BOGDMNUB


Үйлчилгээний нөхцөл
Валют Дүн Хураамж (төгрөгөөр) OUR Нэмэлт, өөрчлөлт оруулах, буцаан дуудах Лавлагаа хийх Бэлэн валют тушааж гадаад шилжүүлэг хийх
USD(Ам.доллар) 1.0<20,000 15,000 30 USD 30 USD 25 USD -
20,000.01<100,000 20,000
100,000.01< 30,000
JPY(Иен) 1<50,000 20,000 0.05% (багадаа 5,000 JPY) 5,500 JPY 5,500 JPY -
50,000.01<100,000 25,000
CNY(Юань) 1<50,000 8,000 100 CNY 50 CNY 50 CNY  
50,000.01<100,000 10,000
100,000.01< 20,000
KRW(Вон) Дүн харгалзахгүй 20,000 30,000 KRW 20,000 KRW 1-14 хоногт- Шимтгэлгүй
15-45 хоногт 10
USD
1.5%
RUB(Рубль) Дүн харгалзахгүй 15,000 300 RUB 300 RUB 300 RUB -
EUR(Евро) 1<5,000 15,000 Герман улс уруу-5 EURБусад улс уруу-25 EUR 50 EUR 30 EUR -
5,000.01<100,000 25,000
100,000.01< 35,000
GBP(Фунт) Дүн харгалзахгүй 15,000 15 GBP 50 USD 30 USD -
HKD(Хонг Конг доллар) Дүн харгалзахгүй 20,000 200 HKD 35 USD 10 USD+ Харилцагч банкны хураамж 0.3%

OUR- Эхний дамжуулагч банкны шимтгэлийг шилжүүлэгч хариуцна


Гадаад шилжүүлэг хийхэд анхаарах зүйлс
  1. Та төлбөрийн даалгавраа үнэн зөв, гаргацтай бөглөөрэй. Алдаатай бөглөснөөс болж Таны төлбөр буцаагдах эсвэл нэмэлт хураамж төлж засвар өөрчлөлт оруулах болохыг анхаарна уу.
  2. Мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эсрэг олон улсын хууль тогтоомжийн дагуу төлбөр гуйвуулагчийн болон хүлээн авагчийн дэлгэрэнгүй хаяг, утасны дугаар, төлбөрийн зориулалтыг бичих шаардлагатай.
  3. Араб, Казакстан, Молдав улсууд болон Европын холбооны улсууд руу ам.доллар /USD/ шилжүүлж байгаа тохиолдолд хүлээн авагчийн IBAN (International bank account number) дугаарыг бичих шаардлагатай.
  4. БНХАУ руу Юань гуйвуулах бол хүлээн авагчийн нэр, банкны мэдээллийг ХАНЗ бичлэгээр авчрах. Зөвхөн Эрээн хотын салбар эсхүл Хятадын Хөдөө Аж Ахуйн Банкны картын данс руу мөнгө шилжүүлэх тохиолдолд дээр дурдсан мэдээллүүдийг ханзаар авчрах шаардлагагүй.
  5. ОХУ руу Рубль гуйвуулах тохиолдолд ОХУ-ын банкны 9 оронтой БИК код, криллингийн 20 оронтой дугаар, татвар төлөгчийн ИНН, КПП кодууд болон гүйлгээний утгын VO кодыг авчрах. Гадаад мөнгөн гуйвуулгын маягтыг зөвхөн кирилл үсгээр бөглөх
  6. Гүйлгээний захиалга гүйцэтгэх цаг: Банк харилцагчийн гүйлгээний захиалгыг ажлын өдрийн 15:00 цагаас өмнө хүлээн авсан нөхцөлд тухайн өдөртөө, 15:00 цагаас хойш хүлээн авсан нөхцөлд дараагийн ажлын өдөр шилжүүлнэ. Шилжүүлэг хийгдсэнээс хойш хүлээн авагчийн дансанд ажлын 1-2 өдрийн дотор шилжинэ

Сэрэмжлүүлэг
  • Эрхэм харилцагч та гадаад улс орнууд руу мөнгө шилжүүлэх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу.
  • Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух шаардлагатайг анхаараарай.
  • Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж хувийн зураг болон бичлэгээ алдсанаасаа болж ямар нэгэн дарамт шахалтад орж энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.
  • Хэрэв та санамсаргүй байдлаар хонжворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаарна уу.
  • Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь танд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал та Цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон Цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэб сайтаар та өөрийн өргөдлийг ирүүлэх боломжтой.





Санал болгох бүтээгдэхүүн