Eiffel tower
Хүнс, газар тариалан, МАА үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, хоршооны бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлнэ.

Бүтээгдэхүүний нөхцөл
Зээлийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл
Зээлийн валют MNT
Хугацаа 60 сар
Зээлийн хүү /жилээр/ Жилийн: 6.0%
Зээл олголтын шимтгэл /1удаа/ 1.0%
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг
Зээлийн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй нөхцөлд ЗБДС-ийн батлан даалтад хамрагдах боломжтой. Батлан даалтын хувь:80%-100%                                                 Батлан даалтын шимтгэл: 2%-3%
ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ ХОРШООНЫ ГИШҮҮН МАЛЧНЫ ЗЭЭЛ

Хөтөлбөр хэрэгжих хугацаа: 2025 оны 12-р сарын 31-нийг дуустал


Тавигдах шаардлага
  • Хоршооны гишүүн малчин байх;
  • Зээл хүсэгчийн нэр дээр мал тооллогод хамрагдсан байх;
  • Хоршооны үйл ажиллагаа эрхлэх хот, аймагт оршин суудаг байх;
  • Гишүүнчлэлтэй хоршоо нь бизнес төлөвлөгөөтэй байх бөгөөд гишүүн малчин нь бизнес төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх тухай гэрээг өөрийн хоршоотой байгуулсан байх;
  • Хоршооны хэрэгжүүлэх төсөлд шаардлагатай, хоршоонд зориулан авах зээлийн нийт хэмжээ 100.0 сая төгрөг болон түүнээс бага хэмжээтэй тохиолдолд зээлийн зарцуулалтын төлөвлөгөө, бусад гишүүдтэй хамтран хэрэгжүүлэх гэрээг байгуулсан байх;
  • Суурин барилга, байгууламж барих, өргөтгөх зориулалтаар хүсэлт гаргасан зээл хүсэгч нь өөрийн эсхүл хоршоо, хоршооны бусад гишүүдийн нэр дээр өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй газартай байх (суурин барилга байгууламж барих, өргөтгөхөөс бусад зориулалтаар зээл хүсэхэд уг шаардлага хамаарахгүй);
  • Зээлийн судалгаанд шаардлагатай бусад материал;

Бүрдүүлэх материал
  • Зээл хүссэн өргөдөл /банкны маягтаар/;
  • Цахим үнэмлэх эх хувиар;
  • Бизнес төлөвлөгөө;
  • Зарцуулалтын төлөвлөгөө (Хоршооны нийт авах зээлийн дүн 100 сая төгрөгөөс бага тохиолдолд);
  • Орлого нотлох баримтууд;
  • Банкны шаардлагатай бусад бичиг баримтууд;          





Санал болгох бүтээгдэхүүн