Зээлийн хэмжээ | Худалдан авах гэж буй орон сууцны үнийн дүнгээр хязгаарлагдана. |
Валютын төрөл | Төгрөг |
Урьдчилгаа төлбөр* | 30% |
Зээлийн хүү /жилээр/ | 6.0 % |
Хугацаа | 30 жил хүртэл |
Шимтгэл | 1% дээд хэмжээ 2 сая төгрөг хүртэл |
Өргөдлийн хураамж | 10,000 төгрөг |
Зээлийн барьцаа | Худалдан авч буй орон сууц |
Даатгал | Зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд үндсэн болон хамтран зээлдэгч нь амь насны даатгалд, барьцаа хөрөнгө нь Үл хөдлөх хөрөнгийн даатгалд даатгуулсан байх; |
*Зээл нь Монголбанкны эх үүсвэрээр санхүүжигдэж буй бол урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн нийтийн орон сууцыг дүйцүүлэн барьцаалж болно.
- Зээл хүсэгч нь 18 нас хүрсэн, эрхзүйн чадамжтай Монгол улсын иргэн байх
- Худалдан авах орон сууц нь 80 м.кв-аас хэтрэхгүй, нийтийн зориулалттай ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авсан, амьдран суух зориулалтаар ашиглах
- Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн болон санхүүжүүлэх чадвартай байх
- Сүүлийн 2 жилийн хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн эсхүл энэ хугацаанд бизнес эрхэлсэн байх
- Хамтран зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
- Банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны, ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй. Үүнд хамтран зээлдэгч хамаарна;
- Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбогдох зардлыг хариуцах
- Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх
- Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед 65-аас дээшгүй настай байх
- Зээлийн өргөдөл /банкны маягтаар/
- Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 1 хувь цээж зураг
- Цахим үнэмлэх эх хувиар эсхүл хуулбар
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ТҮЦ машины лавлагаа байж болно/
- Гэрлэлтийн лавлагаа /ТҮЦ машины лавлагаа байж болно/
- Ажил олгогч байгууллагын тодорхойлолт (албан тушаал, ажилласан жил, цалингийн хэмжээ, нэмэгдэл урамшууллыг тусгах)
- Хөдөлмөрийн гэрээ
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтууд
- Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол тухайн татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт;
- Урьдчилгаа төлбөрийн баримт
- Шинээр ашиглалтад орсон барилгаас худалдан авах бол орон сууцны захиалгын гэрээ
- Хуучин орон сууц худалдан авах бол орон сууц худалдах худалдан авах гэрээ, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, барьцаанд буй эсэх УБЕГазрын лавлагаа
- Зээл хүсэгч болон худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эх хувь;
- Өрхийн гишүүдийн нэр дээр УБЕГазраас орон сууц үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх лавлагаа
- Бусад банк, ББСБ-д төлөх зээлийн үлдэгдэлтэй бол тухайн зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга
- ШШГЕГ-ын лавлагаа
- Банкнаас шаардсан бусад бичиг баримт
Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.