Eiffel tower
Таны хувийн сууц, хашаа байшин худалдан авах, барихад шаардлагатай санхүүгийн хэрэгцээг шийдэх зээлийн үйлчилгээ юм.

Бүтээгдэхүүний нөхцөл
  Хувийн сууц Хашаа байшин
/Барих, худалдан авах зээл/
Зээлийн хэмжээ 100 сая төгрөг хүртэл 50 сая төгрөг
Валютын төрөл Төгрөг
Урьдчилгаа төлбөр* 30%
Зээлийн хүү /сараар/ 1.9%-2.1%
Зээлийн хүү /жилээр/ 22.8% - 25.2%
Хугацаа 10 жил хүртэл 5 жил хүртэл
Шимтгэл 1% дээд хэмжээ 2 сая төгрөг хүртэл
Өргөдлийн хураамж 10,000₮ -
Зээлийн барьцаа Худалдан авч буй хувийн сууц Худалдан авч буй хашаа байшин

Тавигдах шаардлага
  • Зээл хүсэгч нь 21 нас хүрсэн Монгол улсын иргэн байх
  • Худалдан авах хувийн сууц/хашаа байшингаа сонгосон, амьдран суух зориулалтаар ашиглах
  • Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн болон санхүүжүүлэх чадвартай байх
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн эсхүл энэ хугацаанд бизнес эрхэлсэн байх
  • Хамтран зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
  • Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбогдох зардлыг хариуцах
  • Зээл хүсэгч болон хамран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх

Бүрдүүлэх материал
  • Зээлийн өргөдөл /банкны маягтаар/
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 1 хувь цээж зураг
  • Цахим үнэмлэх эх хувиар эсхүл хуулбар
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ТҮЦ машины лавлагаа байж болно/
  • Гэрлэлтийн лавлагаа /ТҮЦ машины лавлагаа байж болно/
  • Ажил олгогч байгууллагын тодорхойлолт (албан тушаал, ажилласан жил, цалингийн хэмжээ, нэмэгдэл урамшууллыг тусгах)
  • Хөдөлмөрийн гэрээ
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтууд
  • Урьдчилгаа төлбөрийн баримт
  • Бусад банк, ББСБ-д төлөх зээлийн үлдэгдэлтэй бол тухайн зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга
  • ШШГЕГ-ын лавлагаа
  • Банкнаас шаардсан бусад бичиг баримт

Жич*: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.






Санал болгох бүтээгдэхүүн