Давуу тал
- Дэлхийн аль ч улсад төлбөр тооцоо хийх эрхтэй
- Өндөр нууцлал бүхий EMV чип хамгаалалттай
- PayWave буюу зайнаас уншуулах дэвшилтэт технологитой
- Худалдан авалтын гүйлгээнд 45 хоног хүртэлх хугацаанд хүү төлөхгүй
- Эргэн төлөлтийн уян хатан нөхцөл
- “Богд банкны пос төхөөрөмж дээр уншуулснаар буцаан олголт эдлэх боломжтой. Байгууллагын жагсаалтыг ЭНД-с харна уу.”
Картын нөхцөл
Картын бренд | VISA |
Картын үйлчлэх хүрээлэл буюу эрх | Олон улс |
Олгох валют | MNT |
Жилийн хураамж (₮) | 25,000 төгрөг |
Хүчинтэй хугацаа (жил) | 4 |
Зээлийн эрхийн хэмжээ (дээд, ₮) | 15,000,000 |
Зээлийн эрхийн хэмжээ (доод, ₮) | 1,000,000 |
Бэлэн бус гүйлгээний хүү | 28.0%-36.0% |
Бэлэн гүйлгээний хүү | 36.00% |
Төлбөрийн доод хэмжээ | 10.00% |
Картын эрх хэтрүүлэх хэмжээ | Байхгүй |
Эрх хэтрүүлсэн хэмжээнд тооцох хүү | Байхгүй |
Хугацаа хэтрүүлсний шимтгэл | Төлөгдөөгүй дүнгийн 1% буюу хамгийн багадаа 25,000₮ |
Бэлэн зарлагын дээд хэмжээ (сар бүр) | 30.00% |
Төлбөр төлөх хугацаа (сар бүр) | 15-ны өдөр |
Төлбөр бодогдох хугацаа (сар бүр) | 1-ны өдөр |
Хүүнээс чөлөөлөх хугацаа (бэлэн бус) | 45 хоног хүртэл |
Худалдан авалтын гүйлгээний шимтгэл (гадаадад хийгдсэн) | 1.00% |
Тавигдах шаардлага
- 18 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн, эсхүл Монгол улсад оршин суух гадаадын иргэн байх;
- Зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн түүхгүй, идэвхтэй хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
- Сар бүрийн орлогын эх үүсвэр нь заавал төлөх төлбөрийг төлж, хүрэлцэхүйц байх;
- Цалингийн орлоготой харилцагчийн хувьд:
- Тухайн байгууллагадаа 3 сараас доошгүй хугацаанд ажилласан үндсэн ажилтан байх;
- Богд банкны дансаар сүүлийн 1 сараас дээш хугацаанд цалингаа авсан байх;
- Лимитийн дуусах хугацаанаас өмнө тэтгэвэрт гарахааргүй, ажил олгогч байгууллагаас захиргааны чөлөө авах нөхцөл бүрдээгүй байх;
- Бизнесийн орлоготой харилцагчийн хувьд:
- Тухайн бизнесээ сүүлийн 12 сар тогтвортой эрхэлсэн байх;
- Бусад нөхцөл:
- Банкан дахь хадгаламжийн дансаа барьцаалан карт хүсэх тохиолдолд 1 дэхээс бусад шаардлага хамаарахгүй;
- Банкан дахь хадгаламжийн дансаа барьцаалан карт хүсэх тохиолдолд картын хугацаа тухайн хадгаламжийн дуусах хугацаанаас хэтрэхгүй;
Бүрдүүлэх материал
- Иргэний цахим үнэмлэх
- Кредит карт хүссэн маягт
- Цалингийн тодорхойлолт, хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн тогтмол орлогыг нотлох баримтууд;
- Нийгмийн даатгалын дэвтэр /орлого тодорхойлох баримт бичгүүд орно/
- Бусад
Санал болгох бүтээгдэхүүн