Богд Банк FATCA мөрдөж эхэллээ
АНУ нь 2010 онд FATCA (Foreign Account Tax Compliance Act) буюу Тус улсын нутаг дэвсгэрээс гадна орших данстай АНУ-ын иргэн, хуулийн этгээдэд татвар ноогдуулах тухай хуулийг баталсан билээ. Уг хуулийн дагуу олон улсын банк, санхүүгийн байгууллагууд АНУ-ын татварын байгууллагатай гэрээ байгуулж, АНУ-ын татвар төлөгчдийн тухай мэдээлэл цуглуулах үүрэг хүлээдэг юм.
Богд Банк нь олон улсын стандартыг хүндэтгэдэг, дагаж мөрддөг, тэдний өмнө хүлээх үүрэг хариуцлагаа биелүүлдэг, энэ зарчмыг баримталдаг банк юм.
Уг зарчмын хүрээнд Богд Банк АНУ-ын татварын албанд бүртгүүлэн, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Олон Улсад танигдах бүртгэлийн дугаар (GIIN: MEM4NS.99999.SL.496)-аа хүлээн авч, албан ёсоор FATCA хуулийг мөрдөж эхэллээ.