“Богд банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
Компанийн нэр: “Богд банк” ХК
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Жигжиджавын гудамж-3, Бодь цамхаг 4 давхар, Сүхбаатарын талбай, Улаанбаатар 15160, Монгол Улс
Хурал хуралдах огноо, цаг, газар: 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 9:00 цагт ХУД-ийн Корпорейт зочид буудлын 5 давхарын Улаанбаатар хурлын танхимд болно.
Бүртгэлийн өдөр: 2022 оны 1 дүгээр сарын 10 -ны өдөр
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал:
- Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, гишүүдийг нөхөн бүрдүүлэхтэй холбоотой гарах шийдвэр;
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:
- Хувьцаа эзэмшигчид 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хурлын шийдвэр гарах хүртэл хугацаанд өөрийн харьцдаг үнэт цаасны компанидаа хандах, эсвэл Хурал зохион байгуулах комиссын дарга (С. Оргодол)-д урьдчилан мэдэгдэж компанийн байранд ирж, эсхүл тус компанийн энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зохион байгуулж буй Богд Банк ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Р.Нямцэрэнд хандан хурлын баримт бичигтэй танилцаж болно.
- Хувьцаа эзэмшигчдийн энэ удаагийн ээлжит бус хурлын материалыг нэг багц болгон таны харьцдаг үнэт цаасны компанид хурлаас гарах шийдвэрт санал өгөх саналын хуудсын хамт хүргүүлсэн байгаа.
- Хурал зохион байгуулах комисс нь Даваа-Баасан гарагт 09:00-16:00 цагийн хооронд компани дээр ажиллана.
Хурал зохион байгуулах комиссын бүрэлдэхүүний мэдээлэл:
- ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Р. Нямцэрэн
- Email: legal@bogdbank.com
- Утас: 88004962, 85004962
- Компанийн цахим хуудас: www.bogdbank.com
- Компанийн цахим шуудангийн хаяг: info@bogdbank.com
Хэрэв та хуралд биеэр хүрэлцэн ирж оролцохгүй тохиолдолд Хурлаас гарах шийдвэрийн төсөлд танд илгээсэн саналын хуудсыг бөглөн саналаа илгээсэн тохиолдолд таныг хуралд оролцсон гэж үзэх бөгөөд та саналаа тусгасан саналын хуудсаа өөрийн харьцдаг үнэт цаасны компаниар дамжуулан илгээхээс гадна манай компанийн цахим шуудангийн хаяг: legal@bogdbank.com-ээр илгээж болно.
Таныг хуралдаа өөрийн биеэр хүрэлцэн ирэхээс гадна танд илгээсэн саналын хуудсыг бөглөн илгээх замаар оролцохыг урьж байна.