ЭРХЭМ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, уг хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сунгасан билээ. Энэхүү хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл олгосон болон 4.4-т зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно” гэсэн заалтын хэрэгжилтийг ханган ажиллах шаардлагын дагуу дараах бүтээгдэхүүн үйлчилгээнд өөрчлөлт орсныг мэдэгдэж байна. Үүнд:
- Харилцах болон Хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй
- Тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох
- Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх
БОГД Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа.