"Богд банк" ХК 2021 оны IV улирлын аудитлагдаагүй санхүүгийн тайлан

 Монголын банкны салбарт хийх реформын салхийг хагалж, арилжааны банкууд олон нийтийнх болох эхлэлийг амжилттай тавьсан “Богд банк” ХК өнгөрсөн жилийн 2021 оны 12 сарын 31-ний байдлаарх санхүүгийн тайлангаа танилцуулж байна.  

2014 онд байгуулагдсан цагаасаа тасралтгүй өсөж, харилцагч болон олон нийтийн дунд шинэлэг, технологид суурилсан бүтээгдэхүүн сайтай, шинэ үеийн залуусын зөв хандлагатай банк хэмээн онцлогдсон “Богд банк” ХК 2021 оны 12 дугаар сард амжилттай IPO хийснээс гадна нийгэм, цаг үеийн ач холбогдолтой олон ажил санаачлан хэрэгжүүлсэн байна. Олон нийтийн банкны онцлох үйл ажиллагааг товчхон тоймлоё.

Олон нийтийн банк: 2021 оны 12 дугаар сарын 01-нд анхдагч IPO арилжаагаа олон нийтэд нээлттэй зарлаж, төлөвлөгөөгөө 104.5 хувиар биелүүлэн, 31.75 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн.

Спортыг дэмжигч банк: Богд банк” ХК нь хүүхэд залуусын ирээдүйн хөгжил, хүмүүжилд сайнаар нөлөөлдөг спортыг дэмжихэд бодит хөрөнгө оруулалт хийдэг. Сагсан бөмбөгийн “Алдар Танан Гарьд” багийг ивээн тэтгэж, хөл бөмбөг сонирхогчдод Премьер лигийн тоглолтуудыг хүргэхэд хамтран ажиллаж, тулааны урлагаар төгс хүмүүжил олгох таеквондог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, шинэ үеийн сонголт болсон E-sport сонирхогчдын тоглолтуудыг ивээн тэтгэн ажиллаж байна.

Нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчдийг санхүүжүүлэх хөтөлбөр: Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ болон "Богд" банк хамтран жижиг, дунд бизнес, худалдаа эрхлэгчдэд зориулан 100 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөр зарлалаа.

Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэгч банк: Банкны эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүнүүдээс Ногоон зээл болон Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан зээл өндөр хувь эзэлдэг. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн тэгш байдлыг хангах, байгаль экологид ээлтэй байх зарчмыг ханган ажиллаж байна.

Санхүүгийн голлох үзүүлэлтүүд: Өөрийн хөрөнгө 101.5 тэрбум төгрөгт хүрснээр 2014 онд байгуулагдсан цагаасаа хойш өөрийн хөрөнгөө 600 хувиар өсгөж, жилд дунджаар 30.11 хувийн өсөлт үзүүлж байв. Нийт хөрөнгө 327 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн 7 жилийн хугацаанд нийт хөрөнгө 20 дахин өссөн бөгөөд жил бүр дунджаар 53 хувийн өсөлт үзүүлсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт хөрөнгө-45.42%-аар, өөрийн хөрөнгө-65.66% аар, цэвэр ашгийн хэмжээ-82.4% аар тус тус өссөн санхүүгийн үзүүлэлтүүдийг гүйцэтгэсэн байна. 

 

 




Шинэ мэдээ