“БОГД БАНК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

Компанийн нэр: “Богд Банк” ХК

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бодь цамхаг

Хурал хуралдах огноо, цаг, газар: 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цагт болно

Хурал зохион байгуулах хэлбэр: “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн AGM  веб суурьтай аппликейшн-ыг  ашиглан цахим хуудсаар хуралдана

Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2022 оны 04 сарын 7-ны өдөр 

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах; 

  2. Компанийн ногдол ашгийн талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;

  3. “Богд банк”ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны болон  санхүүгийн аудитлагдсан тайланг танилцуулах;

  4. ТУЗ-ийн 2022 оны зардлын төсвийг батлах;

  5. Компанийн ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэн томилох тухай;

  6. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай;

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбоотой баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

  • Хурлаас гарах шийдвэрийн төслүүдийг түүний танилцуулга, түүний талаар таны санал өгөх саналын хуудасны хамт таны харьцдаг Үнэт цаасны компанид хүргүүлсэн байгаа 

  • Та тус Үнэт цаасны компанитай холбогдон хурлын материалаа авахыг хүсье. 

Хувьцаа эзэмшигч та 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 15:00 цагаас өмнө ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах  газруудын аль нэгт эсхүл https://www.bogdbank.com/ цахим хуудсаар хурлын материалтай танилцах боломжтой.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани

  • “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн төв байр, Хаяг:  Залуучуудын өргөн чөлөө 27/1, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 

  • “Богд Банк” ХК-ийн байранд ирж хурал зохион байгуулах комиссын гишүүн  Т.Уянга-д /утас: 99051320/  мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцах боломжтой.

Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчдийн саналыг урьдчилан өгөх боломжоор хангаж “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн төв байр, Хаяг:  Залуучуудын өргөн чөлөө 27/1, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот /Б.Онон утас 99043165/  хаягаар дамжуулан авах ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2022 оны 4 сарын 22-ны өдрийн 15:00 цаг байна.

Холбоо барих: 75771199,7555-1919, 

И-мэйл хаяг: info@bogdbank.com, broker@bdsec.mn

Хурал зохион байгуулах комисс-той доорхи хаягаар холбоо барина уу:

Гишүүн: Т.Уянга 

Email: uyanga.t@bogdbank.com

 

Утас: 99051320

 




Шинэ мэдээ