ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

 

“Богд Банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 11:00 цагт БиДиСЕК ҮЦКХК-ийн AGM веб суурьтай аппликейшныг ашиглан хуралдуулахтай холбогдуулан хурлаар хэлэлцэх асуудлууд болон холбогдох материалтай танилцана уу.  ЭНД дарж хурлын материалтай танилцана уу.

Хурлаар хэлэлцэх асуудлууд.Үүнд:

  •          “Богд банк” ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайланг танилцуулах;
  •          “Богд банк” ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн  тайланд ТУЗ-өөс өгсөн дүгнэлтийг батлах;
  •          Ногдол ашиг хуваарилаагүй тухай танилцуулга;
  •          ТУЗ-ийн 2022 оны зардлын төсвийг батлах;
  •          Компанийн ТУЗ-ийн гишүүдийг сонгох, томилох тухай;
  •          Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай;

 




Шинэ мэдээ