Богд банк харилцагчиддаа төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлж эхэллээ

Богд Банк харилцагчдынхаа төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх зорилгоор өөрийн байрандаа Үйлчилгээний заал нээлээ.

Тус үйлчилгээний заалаар харилцагч Та бүхэн дараах үйлчилгээг авах боломжтой юм. Үүнд:

-          Төгрөгийн болон гадаад валютын данс нээлгэх

-          Гадаад валютын арилжаа хийх

-          Бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ

-          Олон улсын болон дотоодын шилжүүлэг хийх

Тус банк нь харицлагчиддаа зориулан тун удахгүй цахим төлбөр тооцоо, бусад шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах болно.

Үйлчилгээний заалны хаяг: Бодь цамхагын 1-р давхар, Чингисийн талбай, Жигжиджавын гудамж-3, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс.




Шинэ мэдээ