Богд Банк боловсролын салбарын нийт ажилтуудыг дэмжиж ажиллахаар боллоо

Боловсролын салбарын цахим шилжилтийг хурдасгаж, төсөв санхүүгийн шинэчлэлтийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Богд банкны Бизнес банк хариуцсан дэд захирал М.Алтанбагана болон Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Ч.Банчин нар Санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Богд банк боловсролын салбарт ажилладаг багш, ажилтанд уян хатан хөнгөлөлттэй нөхцөлөөр цалингийн зээл, цалингийн карт, хэрэглээний худалдан авалтын зээл болон Master&Prime багц үйлчилгээг үзүүлж хамтран ажиллах бөгөөд эдгээр цогц бүтээгдэхүүн үйлчилгээ нь боловсролын салбарын ажилтнуудад бодитой дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн Богд банкны өөрт ойрхон аль ч салбараас дээрх бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.




Шинэ мэдээ