Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлсэн ажил
Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Богд банк нэгдэж өнгөрсөн намар Сонгино хайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байршилтай Бумбатын булаг нэртэй газарт Монголын Банкны холбооны дэргэдэх бусад арилжааны банкнуудтай хамтран 2000 мод тарьсан билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд бид 2022 оны 5 сарын 19-ний өдөр өнгөрсөн онд тарьсан модоо эргэн очиж, усалж, арчилгаа хийж нөхөн сэргээлээ. Бидний өнгөрсөн онд тарьсан мод н 100%-ийн ургалттай ургаж байна. Богд банк болон Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд хамтран 2030 он гэхэд 50 сая мод тарих төлөвлөгөөтэй байна.
Богд Банк - Итгэл Түгээнэ