“ХҮСЭЛ ТҮГЭЭНЭ” ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН УРАМШУУЛАЛТ АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР
Улс орны ирээдүйн хөгжил нь боловсролын хөгжилтэй шууд холбоотой. Тухайн орны иргэд хэр мэдлэг боловсролтой байна төдий чинээгээр улс орон маань хөгжин цэцэглэдэг. Тэгвэл улс оронд хэрэгтэй, мэдлэг боловсролтой, зөв хүн болгон хүмүүжүүлэхэд эцэг эхийн үүрэг оролцоо их байдгийг хүн бүр мэддэг.
Эцэг эх бүр үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэх гүүр нь байж төрсөн өдрөөс нь эхлэн өөрт нь зориулсан Хүүхдийн хадгаламжийг нээж мөн хүүхдийг өөрийг нь бага наснаас нь хадгаламжийн ашиг тусыг ойлгуулж, зөв дадал зуршлыг бий болгохыг уриалж, Богд банкаас жил бүр эх үрсийн баярын угтан зарладаг “ХҮСЭЛ ТҮГЭЭНЭ” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аяныг бид энэ жил дараах 2 нөхцөлийг хангасан хүүхэд бүрт хүүхдийн баярын бэлгийг гардуулж байна.
УРАМШУУЛАЛД ХАМРАГДАХ БОЛЗОЛ:
1. Хүүхдийн хадгаламж шинээр нээж 100,000 төгрөгөөс дээш орлого хийсэн эсвэл хуучин хадгаламждаа 100,000 төгрөгийн орлого хийсэн харилцагч байх;
2. Хүүхдийн мөнгөө Богд банкны дансаар авдаг байх;
Аяны үргэлжлэх хугацаа: 2022.05.09-2022.05.31
Та бүхэн "ХҮСЭЛ ТҮГЭЭНЭ" аяндаа идэвхитэй хамрагдаарай.
Богд Банк - Итгэл түгээнэ