"ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН УАШТ-2022" ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР БОГД БАНК ТАМИРЧИДДАА 90 ШИРХЭГ БЭЛТГЭЛИЙН ХУВЦСЫГ БЭЛЭГЛЭЛЭЭ.
2022 оны 6 сарын 3,4,5-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулагдсан Өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр 30 байгууллагын 400 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын таеквондогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Түмэнжаргал тэмцээнийг амжилттай зохион байгуулагдахад хамтран ажилласан Дундговь аймгийн таеквондогийн холбоонд Богд банкны зүгээс өсвөр үе, хүүхэд залуучуудынхаа спортын амжилтыг дэмжин 90 ширхэг бэлтгэлийн хувцсыг хүлээлгэн өглөө.