ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР
Компанийн нэр: “Богд Банк” ХК
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бодь цамхаг
Хурал хуралдах огноо, цаг, газар: 2022 оны 8 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагт болно
Хурал зохион байгуулах хэлбэр: “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн AGM веб суурьтай аппликейшн-ыг ашиглан цахим хуудсаар хуралдана
Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2022 оны 08 сарын 09-ны өдөр
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал:
1. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбоотой баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:
- Хурлаас гарах шийдвэрийн төслүүдийг түүний танилцуулга, түүний талаар таны санал өгөх саналын хуудасны хамт таны харьцдаг Үнэт цаасны компанид хүргүүлсэн байгаа
- Та тус Үнэт цаасны компанитай холбогдон хурлын материалаа авахыг хүсье.
Хувьцаа эзэмшигч та 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 15:00 цагаас өмнө ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл ЭНД ДАРЖ хурлын материалтай танилцах боломжтой.
- Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани
- “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн төв байр, Хаяг: Залуучуудын өргөн чөлөө 27/1, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
- “Богд Банк” ХК-ийн байранд ирж хурал зохион байгуулах комиссын гишүүн Т.Уянга-д /утас: 99051320/ мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцах боломжтой.
Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчдийн саналыг урьдчилан өгөх боломжоор хангаж “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн төв байр, Хаяг: Залуучуудын өргөн чөлөө 27/1, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот /Б.Онон утас 99043165/ хаягаар дамжуулан авах ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 15:00 цаг байна.
Холбоо барих: 75771199,7555-1919,
И-мэйл хаяг: info@bogdbank.com, broker@bdsec.mn
Хурал зохион байгуулах комисс-той доорхи хаягаар холбоо барина уу:
Гишүүн: Т.Уянга
Email: uyanga.t@bogdbank.com
Утас: 99051320