БОГД БАНК НЬ АМЖИЛТТАЙГААР ENABLING QAPITAL ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГААС САНХҮҮЖИЛТ ТАТЛАА
Богд банк нь үүсгэн байгууллагдсанаасаа хойш харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг технологи дээр суурилан илүү хялбар, түргэн шуурхай хүргэх мөн Жижиг, дунд, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих 100 тэрбумын хөнгөлөлттэй зээлийг олгох зэрэг цаг үеийн ач холбогдолтой ажлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг зорин ажилладаг ба 7-р сарын 7-ны өдөр Enabling Qapital хөрөнгө оруулалтын сантай зээлийн гэрээг байгуулж, амжилттай дунд хугацааны санхүүжилтийг татлаа.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй анхны банк болсноос хойших олон улсын хамтын ажиллагааны хүрээнд тус санхүүжилтээр дамжуулан дунд болон урт хугацаанд санхүүгийн зайлшгүй шаардлага нь үүссэн жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээг эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийг хүртээмжийг нэмэгдүүлэх, цар тахлын эрсдэлээ даван туулах, ажлын байраа нэмэгдүүлэх, хадгалах зэрэг хэрэгцээт газарт нь зөв санхүүжилтийг олгох, мөн байгаль орчин нийгэмд ээлтэй ажлыг нэмэгдүүлэх харилцагчдын эрэлт хэрэгцээг ухаалгаар шийдвэрлэх тал дээр илүү анхааран ажиллах боломж өгч буй зэрэг олон ач холбогдолтой юм.
Enabling Qapital болох EMF Microfinance Fund нь 2008 онд байгуулагдсанаасаа хойш өнөөдрийн байдлаар нийт 179,000 бичил бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтыг олгосон ба санхүүжилтийн үндсэн чиглэл нь Бичил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засаг нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхийг зорин ажилладаг олон улсын байгууллага юм.
Богд банк нь өгсөн итгэлд , цаашид олон улсын хамтын ажиллагааг улам тэлж, нэмэгдүүлэх, банкны салбарт тэргүүлэгч, нээлттэй ил тод байхын төлөө хичээн ажиллахаар төлөвлөж байна.
Богд Банк - Итгэл Түгээнэ