“БОГД БАНК” ХК ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

Эдийн засгийн хамгийн нөлөө бүхий салбар болох банк, тэр дундаа хувийн эзэмшлийн арилжааны банкнууд үүсэн бий болсон цагаас хойших анхны томоохон реформыг хийж чадсан “Богд банк” ХК 2021 оны 12 дугаар сарын 01-нд анхдагч IPO арилжаагаа олон нийтэд нээлттэй зарлаж, төлөвлөгөөгөө 104.5 хувиар биелүүлэн, 31.75 тэрбум төгрөг татан төвлөрүүлснээс хойш Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 22/63 тоот тогтоолын дагуу 2022 оны хоёрдугаар улирлын татварын дараах цэвэр ашгаас ногдол ашгаа тараахаар боллоо. 

Тус банкны 2022 оны хоёрдугаар улирлын цэвэр ашиг нь 8,033,500,938.79 төгрөг бөгөөд үүний 15 хувь болох 1,205,025,140.82 төгрөгийн ногдол ашгийг нийт эргэлтэд байгаа 62,500,000.00 ширхэг хувьцаанд ногдуулан мөнгөн хэлбэрээр хуваарилахаар болсон бөгөөд нэгж хувьцаанд 19.28 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр тогтоож, эрх бүхий этгээдийн зөвшөөрөл шийдвэр ирснээс хойш 60 хоногийн дотор ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Богд банк - Итгэл түгээнэ




Шинэ мэдээ