B POINT ОНООГОО ХАДГАЛАМЖЫН ДАНСАНДАА ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

Богд банк нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг технологи дээр суурилан илүү хялбар, түргэн шуурхай хүргэхээр зорин ажилладаг ба харилцагчдадаа зориулсан банкны анхны урамшууллын оноонд суурилсан хөтөлбөрийг салбараасаа хамгийн түрүүнд B Point Loyalty системийг нэвтрүүлсэн билээ.

Харилцагч та банкнаас үйлчилгээ авсныхаа төлөө шимтгэл төлдөг байсан үе ард хоцорч, үйлчилгээ авсныхаа төлөө урамшуулал авч оноогоо цуглуулан зээлээ төлж, картаа захиалах, сунгах болон бусдад шилжүүлэх гэсэн үйлчилгээнүүдийг авдаг байсан бол одоо нэмэлтээр хугацаатай хадгаламж руугаа B Point оноогоо хөрвүүлэх боломжтой боллоо.

Та Банкны салбарын анхдагч урамшууллын үйлчилгээний оноогоо хэрхэн цуглуулах болон ашиглах талаар дэлгэрэнгүй танилцана уу.

Богд банк-Итгэл түгээнэ.




Шинэ мэдээ