ЕВРОП МОНГОЛЫН ХАМТАРСАН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “BACK TO BUSINESS” АРГА ХЭМЖЭЭНД ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЛАА.
“Back to Business” арга хэмжээ нь “Инфляциас үүдэлтэй өнөөгийн сорилт мөн долларын ханшны чангралт, Монголбанкны бодлогын хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн илтгэл тавилаа.
Тус арга хэмжээний эхэнд дэлхий нийтээр өнөөдөр инфляц дэлхий нийтийн асуудал, болон Америк, Европын орнуудад инфляц сүүлийн 40 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрсэн тухай мэдээлсэн. Мөн цар тахлын давлагаа хүчтэй байсан 2021 оны хувьд тээвэр логистикийн гацаа, бараа бүтээгдэхүүний нөөцийн хомсдол, зардлын өсөлттэй холбоотой үнийн өсөлт зонхилж байгаа болон АНУ-ын суурь хүү өсөж эхэлсний дээр глобал эдийн засгийн тодорхой бус байдалтай холбоотойгоор ам.долларын ханш дэлхийн бусад валютуудын эсрэг хүчтэй чангарч байгаа болон Монголбанкнаас бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лахгвасүрэн арга хэмжээн дээр танилцууллаа.
Богд банк - Итгэл Түгээнэ