“БОГД БАНК” ХК ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ НОГДОЛ АШГАА ТАРААЛАА.

Богд банкны 2022 оны хоёрдугаар улирлын цэвэр ашиг нь 8,033,500,938.79 төгрөг бөгөөд үүний 15 хувь болох 1,205,025,140.82 төгрөгийн ногдол ашгийг нийт эргэлтэд байгаа 62,500,000.00 ширхэг хувьцаанд ногдуулан мөнгөн хэлбэрээр хуваарилахаар болсон бөгөөд нэгж хувьцаанд 19.28 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан 2022.09.07-ны өдөр хувьцаа эзэмшигч бүрд ногдол ашиг тараалаа.

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандаж ногдол ашгаа авна уу.

Ногдол ашигтай холбоотой нэмэлт мэдээллийг 7577-1199 утсаар тодруулна уу.

Богд банк - Итгэл түгээнэ




Шинэ мэдээ