ДАНСНЫ ДУГААРАА ДУРААРАА СОНГООД БҮХ ТӨРЛИЙН КАРТАА ҮНЭГҮЙ ЗАХИАЛААРАЙ.

Монголын банкны салбарт хийх реформын салхийг хагалж, арилжааны банкнууд олон нийтийнх болох эхлэлийг 2021 оны 12 сарын 01-ний өдөр амжилттай тавьсан бол бид энэ удаа Дансны дугаараа дураараа сонгох үйлчилгээ, Prime reserve кредит карт зэрэг цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг 09 сарын 08-ны өдрөөс нэвтрүүлж эхэлсэн. Бид тун удахгүй анхны Мета банк буюу виртуал орчинд банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг авах болон хөгжилдөх боломжийг нийт харилцагч нартаа зориулан нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Дугаараа дураараа сонгох үйлчилгээ:

Богд банк нь дансны дугаараа дураараа сонгох үйлчилгээг шинээр нэвтрүүлснээрээ харилцагч банкнаас өгсөн дансны дугаарыг авах биш утасны дугаар, тэмдэглэлт баярын өдөр, төрсөн өдөр г.м хүссэн дугаараараа дансны дугаараа бүтээх шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Бид энэ шинэ үйлчилгээндээ зориулж, өөрийн хүссэн дебит картаа 2022 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд үнэгүй захиалж, картын жилийн хураамжаас чөлөөлөгдөх урамшуулалт аянд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Мөн та шинээр харилцагч болох гэж байгаа бол өөрт ойр байрлах салбарууд болон хаанаас ч хүссэн үедээ онлайнаар харилцагч болох боломжтой.

Prime reserve кредит карт:

Таны нэр төр, үнэ цэний баталгаа Prime reserve кредит картыг та сонгосноор дэлхийн хаана ч төлбөр тооцоо хийх, өндөр нууцлалын хамгаалалт, тусгайлсан картын хөнгөлөлт, урамшуулал зэрэг таны санхүүгийн хэрэгцээг хаана ч шийдвэрлэж чадах зээлийн уян хатан нөхцөлтэй Prime reserve кредит картыг шинээр нэвтрүүлж эхлүүлэв.

Мета банк:

Та зөвхөн банкинд үйлчилгээгээ аваад гардаг байсан үе ард хоцорч, орчин үеийн технологийн эрин зууны эзэд бид хуучирсан хэвшмэл үйлчилгээг халж, анхны Meta банкийг харилцагч нартаа зориулан виртуал орчинд банкны үйлчилгээг авахаас гадна тоглоом тоглон B Point урамшууллын лояалти оноогоо цуглуулан өөрийн данс руугаа шилжүүлэх зэрэг үйлчилгээг тун удахгүй нийт харилцагч нартаа танилцуулахаар ажиллаж байна.

Богд банк итгэл түгээнэ.

 




Шинэ мэдээ