БОГД БАНК НЬ АМЖИЛТТАЙГААР ENABLING QAPITAL ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГААС ХОЁР ДАХЬ САНХҮҮЖИЛТ ТАТЛАА

Богд банк нь жижиг, дунд бизнесийг дэмжих, хөгжүүлэх харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг зогсолтгүй дэмжих зорилгынхоо хүрээнд олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж 7 сарын 7-ны өдөр Enabling Qapital хөрөнгө оруулалтын сантай зээлийн гэрээг байгуулж, амжилттай дунд хугацааны санхүүжилтийг татсан бол, 10 сарын 26-ны өдөр хоёр дахь зээлийн гэрээгээ байгуулан нийт 4 сая ам.долларын дунд хугацааны санхүүжилтийг амжилттайгаар татаад байна.

Тус санхүүжилтээр дамжуулан дунд болон урт хугацаанд санхүүгийн зайлшгүй шаардлага нь үүссэн жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээг эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх мөн ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих, харилцагчдын эрэлт хэрэгцээг ухаалгаар шийдвэрлэх тал дээр илүү анхааран ажиллах боломж өгч буй зэрэг олон ач холбогдолтой.

Enabling Qapital нь 2008 онд байгуулагдсанаасаа хойш EMF Microfinance Fund болон Spark+ Africa Fund-аар дамжуулан нийт 500 сая ам.долларын удирддаг бөгөөд одоогийн  байдлаар нийт EMF Microfinance Fund-аар дамжуулан 179,000 бичил бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтыг олгосон ба санхүүжилтийн үндсэн чиглэл нь  Бичил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засаг нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхийг зорин ажилладаг олон улсын байгууллага юм.

Богд банк нь өгсөн итгэлд талархан, цаашид банкны хэтийн зорилгоо олон улсын санхүүгийн байгууллагуудын үндсэн чиглэлтэй уялдуулан хамтран ажиллах замаар олон улсын хамтын ажиллагааг улам тэлж, нэмэгдүүлэх, банкны салбарт тэргүүлэгч, нээлттэй ил тод байхын төлөө хичээн ажиллахаар төлөвлөж байна.

Богд банк

Итгэл түгээнэ.




Шинэ мэдээ