Интернэт банкны үйлчилгээг нэвтрүүллээ

Богд Банк нь цахим бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг ХАРИЛЦАГЧДАД ТҮГЭЭХ зорилго бүхий Интернэт банкны үйлчилгээгээ (www.ebogdbank.com) зах зээлд нэвтрүүллээ.

Уг үйлчилгээ нь Харилцагчид дараах боломжийг олгож байна. Үүнд:

  • Өөрийн дансыг удирдах, хянах: Дансны үлдэгдэл, гүйлгээний дүнг хянах, гүйлгээний статистик үзүүлэлтийг графикаар харах, данс нэмэх, хасах
  • 24/7 горимоор гүйлгээ хийх: Банк доторх болон Банк хоорондын гүйлгээ хийх, багц гүйлгээ, Олон улсын шилжүүлэг хийх
  • Онлайн захиалга хийх: Хадгаламжийн хугацаа  сунгах, төлбөрийн картын захиалга өгөх, маргаантай гүйлгээг шийдвэрлүүлэх

Интернэт банкны үйлчилгээ нэвтрүүлж буйтай холбоотойгоор шинэ харилцагчдыг бүртгэлийн хураамжаас чөлөөлж байна.

Бид Интернэт банкны үйлчилгээний дараагийн хувилбар болох Таны шаардлагад бүрэн нийцсэн Иж бүрэн онлайн үйлчилгээг удахгүй нэвтрүүлэх болно.




Шинэ мэдээ