БОГД БАНК ӨМНӨХ ЖИЛИЙН АМЖИЛТАА АХИУЛЖ, ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯНД ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА.

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг анх 1924 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Италийн Милан хотод зохион байгуулагдсан Олон улсын хадгаламжийн банкны анхны чуулганы үеэр санаачилж байжээ. Дэлхий даяар хуримтлалыг дэмжиж, ач холбогдлыг нь таниулан, сурталчлах зорилготой энэхүү аянд Монгол Улс 2017 онд нэгдэн орж, тэмээг үндэсний бэлгэ тэмдгээ болгосон байдаг. Үүнээс хойш жил бүрийн 10 дугаар сарыг банкны салбарын хэмжээнд хуримтлалын сар болгон тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал тогтсон билээ.

Энэ аяныг Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” гэсэн уриан дор тэмдэглэн энэ жил 1-р байранд Худалдаа, хөгжлийн банк 2-р байранд Богд банк болон 3-р байранд Тээвэр хөгжлийн банк тус тус шалгарлаа.

Тус аяны зорилго нь хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлах, арилжааны банкуудын хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, улмаар иргэдийг санхүүгийн сахилга баттай болгох, санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.

Богд банк итгэл түгээнэ




Шинэ мэдээ